Аудитын тайлан

“НАЛАЙХЫН БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ПАРК” ОНӨТҮГ-ЫН 2016 ОНЫ САНХҮҮГИЙН ТАЙЛАН

Аудитын тайлан

Хавсралт 1: Менежментийн захидал

Хавсралт 2: Байгууллагаас ирүүлсэн хариу

Хавсралт 3: Аудит хийгдсэн санхүүгийн тайлан

Хавсралт 4: Аудит хийгдсэн төсвийн гүйцэтгэлийн тайлан

 

 

 

 

 

ТАБ-ын хаяг:

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Ж.Лхагвасүрэнгийн гудамж, Нийслэлийн засаг захиргааны V байр

Email: ub@audit.mn

Вэб: www.city.audit.mn


 

 

АГУУЛГА

  1. Аудит хийх хууль эрх зүйн үндэслэл
  2. Байгууллагын хууль, эрх зүйн орчин
  3. Байгууллагын зорилго, үйл ажиллагаа
  4. Аудитын шалгуур үзүүлэлт, аудитын арга зүй, хэрэгжүүлсэн горим, хяналтын сорил болон нарийвчилсан горим, түүний үр дүн
  5. Дотоод хяналт
  6. Төсвийн орлого, зардлын гүйцэтгэл, түүний талаарх тайлбар
  7. Олж тогтоосон гол эрсдэлүүд, түүний үр дагавар
  8. Гол, онцлог гүйлгээний талаарх тайлбар
  9. Шилэн дансны мэдээлэл
  10. Аудитаар илрүүлсэн гол зөрчлүүд, тэдгээрийг шийдвэрлэсэн талаар:
  11. Материаллаг бус залруулагдаагүй алдаануудын талаарх тайлбар:
  12. Анхаарал татахуйц бусад чухал асуудал
  13. Дараагийн аудитаар авч үзэх асуудлууд #
  14. Санхүүгийн тайланд хийсэн аудитаар илэрсэн зөрчлийн нэгтгэл
  15. Өмнөх зөвлөмжийн хэрэгжилт
  16. Аудитын гэрчилгээний тохирох загварын талаарх дүгнэлт

Аудит хийх хууль эрх зүйн үндэслэл

Төсвийн тухай хуулийн 8.9.8, Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.1, 18 дугаар зүйлийн 18.2-д заасан Нийслэлийн аудитын газрын бүрэн эрхийн хүрээнд “Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк” ОНӨТҮГ- ын 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусвар болсон санхүүгийн тайланд НАГ-2017/56/СТА-ОНӨААН аудит хийлээ.

Аудитыг Төсвийн, Төрийн аудитын, Нягтлан бодох бүртгэлийн, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиуд болон холбогдох бусад хууль, тогтоомжийн хүрээнд Аудитын олон улсын стандартын зарчмуудад нийцүүлэн төлөвлөлтийн шатанд боловсруулсан төлөвлөгөө, хөтөлбөрийн дагуу гүйцэтгэв.

“Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк” ОНӨТҮГ-ын 2016 оны санхүүгийн тайланг Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон Улсын секторын нягтлан бодох бүртгэлийн Олон улсын стандарт /УСНББОУС/, түүнд нийцүүлэн Оангийн яамнаас гаргасан заавар, журам, төсвийн байгууллагын нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийн дагуу үнэн зөв, шударга илэрхийлэгдсэн эсэхэд дүгнэлт өгөх нь энэхүү аудитын зорилго юм.

Уг газар нь санхүүгийн тайлангаа УСНББОУС, түүнд нийцүүлэн гаргасан Сангийн сайдын холбогдох журмууд, төсвийн байгууллагын нягтлан бодох бүртгэлийн бодлого, програм хангамжийн дагуу үнэн зөв, бодитой бэлтгэх үүрэгтэй.

Тус газрын санхүүгийн тайлан Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, нягтлан бодох бүртгэлийн нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчмууд, УСНББОУС-тай нийцүүлж материаллаг алдаагүй, үнэн зөв, шударга илэрхийлэгдсэн эсэхэд дүгнэлт өгөх нь Нийслэлийн аудитын газрын үүрэг юм.

Уг газрын 2016 оны санхүүгийн тайлангийн аудитыг 2017 оны 2 дугаар сарын 15-наас 2017 оны 3 дугаар сарын 15-ны хооронд хийхээр төлөвлөн Нийслэлийн аудитын газрын Санхүүгийн аудитын III албаны Ү1 багийн ахлах аудитор Х.Оюунчимэг 2017 оны 2 дугаар сарын 15-наас 3 дугаар сарын 6-ны хооронд хийж р/йцэтгэв.

Аудитын тайлан, гэрчилгээг 2017оны 3 дугаар сарын 9-нд “Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк” ОНӨТҮГ-ын удирдлагад хүргүүлэв.

Байгууллагын хууль, эрх зүйн орчин:

“Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк” ОНӨТҮГ-ын төсвийн захирагч нь Төсвийн, Нягтлан бодох бүртгэлийн, Төрийн болон орон нутгийн өмчийн.Татварын ерөнхий хуулиуд болон холбогдох тогтоол, шийдвэр, журам, зааврын хүрээнд үйл ажиллагаа явуулсан байна. Тайлант онд тухайн байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд мөрддөг гол хуулинд өөрчлөлт ороогүй байна.

Байгууллагын зорилго, үйл ажиллагаа:

Тус байгууллагын дүрмэнд “Барилгын материалын дэвшилтэт технологийг нэвтрүүлэх импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих, барилгын материал үйлдвэрлэл, технологийн паркын бүтээн байгуулалтын ажлын бэлтгэл хангах” гэж байгууллагын үйл ажиллагааны зорилтоо тодорхойлсон байна.

Дээрх зорилтыг хэрэгжүүлэхийн тулд Төсвийн тухай хуулийн 16.1 .“Төсвийн байгууллага нь түүний үйл ажиллагааг үр ашигтай удирдлагаар хангаж, ажлын үр дүнг хариуцах үүрэг бүхий төсвийн шууд захирагчтай байна” гэж заасны дагуу “Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк” ОНӨТҮГ-ын дарга төсвийн захирагчийн үүргийг гүйцэтгэж байна.

“Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк” ОНӨТҮГ-ын

2016 оны үйл ажиллагааг нийслэлийн төсвөөс санхүүжүүлж, санхүүжилтийг

нийслэлийн төрийн сангаар дамжуулан олгож байна.

*

Төсвийн захирагчтай холбоотой хууль эрх зүйн баримт бичгийг судалсан бөгөөд байгууллагатай холбоотой зарим хууль, журам, зааврын хэрэгжилт хангалтгуй байна.      •

“Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк” ОНӨТҮГ-ын үйл ажиллагааны талаар төлөвлөлтийн шатанд ТАБ-СТА-А-1 маягтад тодорхой тусгасан.

Аудитын шалгуур үзүүлэлт, аудитын арга зүй, хэрэгжүүлсэн горим,
хяналтын сорил болон нарийвчилсан горим , түүний үр дүн:

Аудит хийхэд Нягтлан бодох бүртгэлийн нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчмууд, УСНББОУС, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг шалгуур болгон ашиглав.

Аудитаар “Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк” ОНӨТҮГ-ын 2016 оны санхүүгийн тайланд дүгнэлт өгөх үүднээс байгууллагын удирдлагын бэлтгэсэн санхүүгийн тайлан нь материаллаг хэмжээний алдаатай илэрхийлэгдээгүй гэсэн үндэслэлтэй нотолгоо олж авахын тулд уламжлалт болон хяналтын эрсдэлийг тогтоон тухайн байгууллагын зүгээс тавьж буй дотоод хяналтыг үнэлж баримтжууллаа. /ТАБ-СТА-А-5/

Санхүүгийн тайланг бэлтгэн гаргахад баримталсан бодлого, зарчмуудыг үнэлж, зарим гүйлгээ ихтэй томоохон дансдад түүвэрчилсэн байдлаар хяналтын горим 6, нарийвчилсан сорил 9-ийг гүйцэтгэв. ЯАБ-СТА-В-3/

Тухайн байгууллагын нягтлан бодох бүртгэлийн бодлого, системтэй танилцахад тайлант онд “Баруун баянгол” ХХК-иар нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийг боловсруулан 2016 оны 1 дүгээр сарын 27-наас мөрдөн ажилласан байна.

“Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк” ОНӨТҮГ-ын санхүүгийн үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа компьютерийн системийн үйл ажиллагаатай асуулга явуулах аргаар танилцан түүний нарийн төвөгтэй байдлын

 

үнэлгээг хийхэд бага буюу мэдээллийн технологийн мэргэжилтэнг оролцуулах шаардлагагүй гэсэн үнэлгээ авсан тул аудитыг шууд гүйцэтгэлээ. /ТАБ-СТА-В-2/

“Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк” ОНӨТҮГ-ын санхүүгийн үйл ажиллагааг бүртгэх, хянах, боловсруулах үйл ажиллагаандаа Санхүүгийн тооцоолох компанийн санхүүгийн тайлангийн “Асо1оиз”, цалингийн “РаугоН” програмуудыг ашиглаж байна.

Дотоод хяналт:

Бид санхүүгийн тайланд материаллаг алдаа байхгүй гэдгийг нягтлах үүднээс дотоод хяналтыг шаардлагатай гэж үзсэн хэмжээгээр дахин хийсэн. Энэ нь материаллаг алдаа гарахаас хамгаалахын тулд жилийн турш үр нөлөөтэй ажиллах ёстой гол хяналтуудыг тодруулах, судлах зорилготой юм.

“Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк” ОНӨТҮГ-ын дотоод хяналт эрсдэлийг төлөвлөлтийн үед бага гэж тооцсон ба дахин хянахад санхүүгийн зарим үйл ажиллагаанд дотоод хяналт хангалтгүй байна.

Төсвийн орлого, зардлын гүйцэтгэл, түүний талаарх тайлбар:

2016 оны батлагдсан төсвийг сар, улирлын*хуваарийн дагуу нийслэлийн төрийн сангийн харилцах дансаар дамжуулан санхүүжүүлснээс гадна төсвийн хүрээний мэдэгдлийг боловсруулах, төсвийн санхүүжилтийн гүйцэтгэлийг хангах, төсвийг зардлын төрөл зүйлээр хуваарилан гүйцэтгэлд хяналт тавин ажилласан байна.

“Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк” ОНӨТҮГ-ын төсвийн захирагчид 2016 онд нийслэлийн төсвөөс урсгал зардалд 327,294.0 мянган төгрөгийн санхүүжилт батлагдсан. Гүйцэтгэлээр 286,220.8 мянган төгрөгийн урсгал санхүүжилт, тендерийн баримт бичгийн үнэ 200.0 мянга, нийт 286,420.8 мянган төгрөгийн орлого орсон. Үүнээс үйл ажиллагааны урсгал зардалд 284,194.3 мянган төгрөг зарцуулж, үлдэгдэл 2,026.5 мянган төгрөгийг нийслэлийн төсөвт буцаан төвлөрүүлсэн байна.

Нэмэлт санхүүжилтээр урьд оны үлдэгдэл санхүүжилтийн 14,478.8 мянган төгрөгийг орлого орсноос 9,600.0 мянган төгрөгийг зарцуулж, 4,878.8 мянган төгрөгийг нийслэлийн төсөвт буцаан төвлөрүүлсэн байна.

Шилэн дансны мэдээлэл:

Шилэн дансны тухай хуулийн дагуу тус байгууллагын цахим хуудас болон шилэн дансны нэгдсэн зОПепбапз.доу.тп цахим хуудсанд 2016 оны төсвийн хуваарь, түүний гүйцэтгэл, санхүүгийн тайлан, дараа жилийн төсвийн төсөл, тухайн жилийн төсөвт орсон нэмэлт өөрчлөлт, цалингийн зардлаас бусад таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий орлого, зарлагын мөнгөн гүйлгээ зэрэг мэдээллийг байршуулсан эсэхэд 2016 оны 4, 10 дугаар саруудад нийцлийн аудит хийгдсэн болно.

Олж тогтоосон гол эрсдэлүүд, түүний үр дагавар:

Аудитын төлөвлөгөөний дагуу аудитын 6 эрсдэлийг тогтоож, батламж мэдэгдлүүдийн хүрээнд данс бүрээр нийт 9 нарийвчилсан горим, сорил гуйцэтгэв.

Анхан шатны бүрдэл дутуу баримтаар гүйлгээ хийсэн, хөрөнгийн тооллогын комисс нь тооллогын бүртгэлийг холбогдох заавар, журмын дагуу хийгээгүй, зарим хөрөнгийг дутуу тоолсон, ажилчдын ээлжийн амралтын цалинг буруу тооцсон, цалингийн нэмэгдэлийг илүү олгосон зэрэг зөрчлүүд нь санхүүгийн тайлангийн хэмжилт, үнэлгээ, иж бүрэн байх, үнэн зөв байдал гэсэн батламж мэдэгдлүүдийг хангахгүй байна.

Эдгээр зөрчлүүд нь төсвийг арвилан хэмнэлтгүй зарцуулах, төсвийн зориулалтыг зөрчих, хөрөнгө дутагдах, санхүүгийн тайлан буруу илэрхийлэгдэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхгүй байх зэрэг сөрөг үр дагаварт хүрч болзошгүй байна.

Гол, онцлог гүйлгээний талаарх тайлбар:

“Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк” ОНӨТҮГ-ын 2016 оны санхүүгийн тайлан материаллаг хэмжээняй алдаатай илэрхийлэгдээгүй гэдгийг, түүнийг бэлтгэн гаргахад баримталсан бодлого, зарчмуудыг үнэлж, аудитын явцад санхүүгийн тайланд нөлөөлөхүйц хэмжээний нийт 569,050.6 мянган төгрөгийн мөнгөн хөрөнгө, үндсэн хөрөнгө, бусад орлого, тээвэр шатахуун, гэрэл цахилгаан зэрэг дансанд ажил гүйлгээ, үлдэгдэл, тооцооллуудыг түүвэрчлэн нарийвчилсан горим, сорилын аргаар шалгалаа. /ТАБ-СТА-В-3/

Эдгээр шалгасан нарийвчилсан сорил нь тус байгууллагын нийт орлогын 58.0 хувь, нийт зардлын 57.4 хувь, нийт хөрөнгийн 77.5 хувийг тус тус эзэлж байна.

Аудитаар илрүүлсэн гол зөрчлүүд, тэдгээрийг шийдвэрлэсэн талаар:

Санхүүгийн тайлангийн аудитаар хөндөгдсөн гол асуудлуудыг дараах заалтад хураангуйлан тэмдэглэв. Аудитын явцад материаллаг хэмжээний нийт 25,151.7 мянган төгрөгийн алдаа илэрсэн байна. Үүнд:

  1. Төсвийн гүйцэтгэлийн тайланд 200.0 мянган төгрөгийн нэмэлт орлогыг /тендерийн баримт бичгийн үнэ/ тохируулаагүй нь Сангийн сайдын 2006 оны “Төсөвт байгууллагад мөрдөх нягтлан бодох бүртгэлийн дансны заавар”-ын 3.2 дахь заалтыг зөрчсөн.

Шийдвэрлэсэн: Санхүүгийн тайланд залруулга хийлгэсэн.

  1. Анхан шатны бүрдэл дутуу баримтаар 21,438.8 мянган төгрөгийн ажил гүйлгээ хийсэн нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.7 дах заалтыг хэрэгжүүлээгүй.

Шийдвэрлэсэн: Зөрчлийг цаашид давтан гаргахгүй байх албан шаардлагыг

хүргүүллээ.

  1. Байгууллагын даргын 2016 оны А/32 дугаар тушаалаар томилогдсон хөрөнгийн тооллогын комисс нь үндсэн хөрөнгө, бараа материалын тооллогын бүртгэлийг холбогдох заавар журмын дагуу бүрэн хийгээп/й, 2,852.2 мянган төгрөгийн бараа материалыг дутуу тоолсон, тооллогын комиссын бүрэлдэхүүнд байгууллагын эд хариуцагчийг оруулсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.4.1, 72.4.2, 72.4.4 дахь заалт, Санхүү, эдийн засгийн сайд, Үндэсний статистикийн газрын дарга нарын 2002 оны “Өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллагад нийтлэг хэрэглэгдэх анхан шатны бүртгэлийн маягтыг нөхөх заавар”-ын 3.8. дахь заалтыг хэрэгжүүлээп/й

Шийдвэрлэсэн: Зөрчлийг цаашид давтан гаргахгүй байх албан шаардлагыг хүргүүллээ.

  1. Төрийн үйлчилгээний ажилтнуудад 660.7 мянган төгрөгийн төрийн алба хаасан хугацааны удаан жилийн нэмэгдэл цалин олгосон нь Засгийн газрын 1995 оны “Төрийн захиргааны албан хаагчид төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журам”-ын 1, 2 дахь заалтуудыг зөрчсөн

Шийдвэрлэсэн: Нөхөн төлүүлэх төлбөрийн акт тогтоолоо.

Материаллаг бус хэмжээний 382.1 мянган төгрөгийн дараах зөрчил илэрсэн байна. Үүнд:

  1. Татварын байгууллагаас тодорхойлсон татан буугдсан аж ахуйн нэгж, байгууллагуудаас нийт 400.8 мянган төгрөгийн хүчин төгөлдөр бус баримтаар ажил гүйлгээг хийсэн, 40.1 мянган төгрөгийн татвар суутгаагүй нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4 дэх заалт, ХХОАТ-ын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2, 23.1 заалтуудыг зөрчсөн.

Шийдвэрлэсэн: Нөхөн төлүүлэх төлбөрийн акт тогтоолоо.

  1. Ажилтнуудын ээлжийн амралтын олговрыг тооцохдоо хоол, унааны хөнгөлөлтийг дундаж цалинд оруулснаас 342.0 мянган төгрөгийг илүү олгосон нь Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны “Ээлжийн амралт тооцох журам”-ын 3, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны “Дундаж цалин хөлс тодорхойлох журам“-ын 4 дэх заалтуудыг зөрчсөн.

Шийдвэрлэсэн: Нөхөн төлүүлэх төлбөрийн акт тогтоосон.

Залруулагдаагүй алдаануудын талаарх тайлбар:

Хууль, журам, заавар мөрдөөгүйгээс шалтгаалан гарсан материаллаг болон материаллаг бус нийт 25,333.8 мянган төгрөгийн алдааг залруулах боломжгүй байна.

Анхаарал татахуйц бусад чухал асуудал:

Анхаарал татахуйц чухал асуудал үгүй байна.

Дараагийн аудитаар авч үзэх асуудлууд:

“Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк” ОНӨТҮГ-ын 2016 оны санхүүгийн тайлангийн аудитаар үндсэн хөрөнгөнд биет тест хэрэгжүүлээгүй болно.

 

Энэ нь аудитын хамрах хүрээний асуудал боловч цаг хугацааны хязгаарлагдмал байдлаас шалтгаалан аудитын явцад гүйцээж мөшгин шалгаж амжаагүй эрсдэлтэй байж болох дээрхи асуудлуудыг 2017 оны завсрын аудитаар нөхөн шалгах болно.

Санхүүгийн тайланд хийсэн аудитаар илэрсэн зөрчлийн нэгтгэл

“Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк” ОНӨТҮГ-ын 2016 оны санхүүгийн тайланд хийсэн аудитаар нийт 25,533.8 мянган төгрөгийн алдаа, зөрчил илэрсэн ба үүнээс 200.0 мянган төгрөгийн алдааг санхүүгийн тайланд залруулга хийлгэж, 1,042.8 мянган төгрөгийг зөрчлийг барагдуулахаар төлбөрийн акттогтоож, 24,291.0 мянган төгрөгийн зөрчилд албан шаардлага хүргүүлээ.

Өмнөх зөвлөмжийн хэрэгжилт:

Төсвийн захирагчийн төсвийн 2015 оны санхүүгийн тайланд хийсэн аудитаар 5 зөвлөмж өгсөн бөгөөд эдгээр зөвлөмжийн 3 зөвлөмжийг хэрэгжүүлж, 2 зөвлөмжийг бүрэн хэрэгжүүлээгүй байна. Үүнд:

о Анхан шатны баримтын бүрдүүлэлтэнд тавих хяналтыг сайжруулах; о Төсвийг зориулалтын дагуу үр ашигтай, хэмнэлттэй зарцуулах;

Хязгаарлалтай санал ^угнэлт

Дээрх алдаа, зөрчлийг эс тооцвол “Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк” ОНӨТҮГ-ын 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр санхүүгийн байдал, санхүүгийн үр дүн, мөнгөн гүйлгээ, өмчийн өөрчлөлтийн болон илчлэл тодруулгад тайлагнасан үлдэгдэл, ажил гуйлгээнүүд холбогдох хууль, УСНББОУС, түүнд нийцүүлэн Сангийн сайдын баталсан заавар, журмуудын дагуу материаллаг алдаагүй, үнэн зөв, шударга илэрхийлэгдсэн байна.

Аудит хийгдсэн санхүүгийн тайлан 5 хуудас, менежментийн захидал 6 хуудас, байгууллагын санал 1 хуудсыг тус тус хавсаргав.

АУДИТЫН ТАИЛАНГ

АХЛАХ АУДИТОР                                                      Х.ОЮУНЧИМЭГ

Байгууллагаас ирүүлсэн хариу

НИЙСЛЭЛИИН АУДИТЫН ГАЗАРТ

 

Утас 7012-1006

Танай газраас ирүүлсэн асуудлын буртгэлтэй танилцлаа Санхуүгийн аудитаар илэрсэн зөрчлийг арилган цаашид давтан гаргахгүй бэйхад анхаарч холбогдох хууль тогтоомжийг удирдлага болгон ажилланаМенежментийн захидяын хариу хургүуяэх тухай

 

“Налайхын барилгын материалын
үйлдвэрлэл, технологийн парк” ОНӨТҮГ-ын
2016 оны санхүүгийн тайлан

Менежментийн захидал

Тэргүүлэх ач холбогдол №1 зүйлс:

Асуудал 1

Санхүүгийн тайлагнал………………….. 3

Асуудал 2

Мөнгөн хөрөнгийу бүртгэл………… 3-4

Асуудал 3

Үндсэн хөрөнгийн бүртгэл…………. 4-5

Асуудал 4

Цалин хөлсний бүртгэл…………….. 5-6

 

Менежментийн захидал

Нийслэлийн аудитын газар аудитын явцад илрүүлсэн зүйлсийг нэгтгэн менежментийн захидлыг “Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк” ОНӨТҮГ-ын удирдлагад зориулж бэлтгэсэн бөгөөд түүнд хяналтын сул тал, горимыг өөрчлөх замаар хяналтыг сайжруулах зөвлөмжийг өглөө.

Энэхүү менежментийн захидлын агуулга АОУС-ын дагуу хийгддэг Төрийн аудитын байгууллагын аудитын горимоос урган гарсан болно. Бидний хэрэгжүүлсэн горим, сорил нь санхүүгийн тайлангийн санал дүгнэлт гаргахад зориулагдсан.

Тиймээс аудитын зөвлөмж нь дахин хяналт хийх үеийн нөхцөл байдлын талаархи бидний үнэлэлт, дүгнэлтийг тусгаж байгаа болно.

Нийслэлийн аудитын газрын энэхүү зөвлөмж нь та бүхний бүртгэл, тайлагнал, .хяналтын үйл ажиллагааг сайжруулах зорилготой бөгөөд харин зөвлөмжийг хүлээн авч хэрэгжүүлэх нь танай үүрэг хариуцлага юм.

Аудитын явцад бидэнтэй хамтран ажил^асан “Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк” ОНӨТҮГ-ын санхүүгийн холбогдох ажилтнуудад талархал илэрхийлье

Асуудал 1: Санхүүгийн тайлагнал

НАГ-ын ажиглалт

Төсвийн гүйцэтгэлийн тайланд 200.0 мянган төгрөгийн нэмэлт орлогыг /тендерийн баримт бичгийн үнэ/ тохируулаагүй нь Сангийн сайдын 2006 оны “Төсөвт байгууллагад мөрдөх нягтлан бодох бүртгэлийн дансны заавар”-ын 3.2 .”…Төсвийн зардлыг батлагдсан төсөв, зарцуулалтын эрхийн баталгаа, эрх бүхий байгууллагын шийдвэр, гэрээг үндэслэж гарсан зардлыг анхан шатны баримтыг үндэслэн хүлээн зөвшөөрч бүртгэнэ.” заалтыг хэрэгжүүлээгүй.

Асуудал 2: Мөнгөн хөрөнгө                                   Тэргүүлэх ач холбогдол №1

НАГ-ын ажиглалт

Анхан шатны бүрдэл дутуу баримтаар 21,438.8 мянган төгрөгийн ажил гүйлгээ хийсэн нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.7. “Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно.” заалтыг зөрчсөн.

Татварын байгууллагаас тодорхойлсон татан буугдсан аж ахуйн нэгж, байгууллагуудаас нийт 400 8 мянган төгрөгийн хүчин төгөлдөр бус баримтаар ажил гүйлгээг хийсэн, мөн хувь хүний орлогын албан татвар суутгаагүй нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4. “хүчин төгөлдөр бус анхан шатны баримтаар, эсхүл анхан шатны баримтаар баталгаажаагүй ажил, гүйлгээг бүртгэхгүй байх;”, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2. “хувиараа ажил гүйцэтгэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах, үйлчилгээ үзүүлэх зэргээр олсон үйлдвэрлэл,

арилжааны орлого”, 23.1.              “…10 хувиар

тооцож албан татвар ногдуулна” заалтуудыг зөрчсөн байна.

Эрсдэлүүд

о Анхан шатны баримтыг холбогдох заавар журмын дагуу хөтлөөгүй байх;

о Холбогдох хууль, журам, зааврын холбогдох заалт хэрэгжихгүй байх;

Асуудал 1: Үндсэн хөрөнгийн бүртгэл                       Тэргүүлэх ач холбогдол №1

НАГ-ын ажиглалт

Байгууллагын даргын 2016 оны 12 дугаар сарын 14-ний А/32 дугаар тушаалаар байгуулагдсан жилийн эцсийн хөрөнгийн тооллогын комисс нь үндсэн хөрөнгө, бараа материалын тооллогын бүртгэлийг холбогдох заавар журмын дагуу бүрэн хийгээгүй, 2,852.2 мянган төгрөгийн бараа материалыг дутуу тоолсон, тооллогын комиссын бүрэлдэхүүнд байгууллагын эд хариуцагчийг оруулсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.4.1 “эд хөрөнгийн тооллогыг тогтоосон хугацаанд үнэн зөв, чанартай явуулж дуусгах”, 72.4.2 “тоолсон эд хөрөнгийн үнийг бэлтгэн нийлүүлэгчийн дагалдах баримт, тухайн үеийн зах зээлийн үнийн жишигтэй тулган шалгаж, тооллогын бүртгэлд бичих”, 72.4.4 “комиссын хурлаар тоолпогын үр дүнг хэлэлцэж,                              тооллогын бүртгэлийг

баталгаажуулж, холбогдох акт, материалын хамт ерөнхий нягтлан бодогчид тусгай жагсаалтаар шилжүүпэн өгөх” заалт, Санхүү, эдийн засгийн сайд, Үндэсний статистикийн газрын дарга нарын 2002 оны “Өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллагад нийтлэг хэрэглэгдэх анхан шатны бүртгэлийн маягтыг нөхөх заавар”-ын Ъ.Ъ.“Тооллогын комисс эд хөрөнгийн тооллогыг тогтоосон хугацаанд зааврын дагуу үнэн зөв, чанартай явуулж тооллогын явц үр дүнг комиссын хурлаар хэлэлцэж, тооллогын бүртгэлийг 2 хувь үйлдэж байгууллагын удирдлагад танилцуулан батлуулж, санхүүгийн албанд хүргүүлэх үүрэгтэй. Эд хөрөнгийн тооллогын бүртгэлд байгууллагын нэр, эд хөрөнгийн нэр төрөл, хаана ашиглагдаж байгаа, хөрөнгийн чанар байдал зэргийг


тэмдэглэхийн хамт тооллогын бүртгэлийн хуудас бүрийн ард тоолпогын комиссын дарга, гишүүд, эд хариуцагч гарын үсэг зурна.”

заалтуудыг хэрэгжүүлээгүй.                                    Төсвийн захирагчийн хзриу

Эрсдэлүүд                                                             Аудитаар илэрсэн энэхүү алдаа,

о Хөрөнгийн ашиглалт, хамгаалалтанд ЗӨРЧИЛ дутагдлыг төсвийн захирагч бүртгэлээр тавих хяналт сулрах, ХҮЛЭЭН зөвшөөрсөн болно. хөрөнгө эзэнгуйдэх;

о Хөрөнгийн тооллогыг холбогдох хууль,
заавар, журмын дагуу хийгээгүй байх;

Асуудал 2: Цалингийн зардал                               Тэргүүлэх ач холбогдол №1

НАГ-ын ажиглалт

Төрийн үйлчилгээний ажилтнуудад 660.7 мянган төгрөгийн төрийн алба хаасан хугацааны удаан жилийн нэмэгдэл цалин олгосон нь Засгийн газрын 1995 оны “Төрийн захиргааны албан хаагчид төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журам”-ын 1. “Төрийн захиргааны албан хаагчдыг тогтвор суурыиилтай ажиллуулах, төрийн мэргэшсэн албыг бэхжүүлэх зорилгоор төрийн албан хаагчид төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгоход энэ журмыг мөрдөнө”, 2. “Төрийн алба хаасан хугацааны нэмэгдпийг тухайн ажилтны төрийн байгууллагад ажилласан хугацааг харгалзан түүний албан тушаалын сарын үндсэн цалингаас дор дурдсан хувиар бодож олгоно” заалтуудыг зөрчсөн.

Ажилтнуудын ээлжийн амралтын олговрыг тооцохдоо хоол, унааны хөнгөлөлтийг дундаж цалинд оруулснаас 342.0 мянган төгрөгийг илүү олгосон нь Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны “Ээлжийн амралт тооцох журам”-ын 3, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны “Дундаж цалин хөлс тодорхойлох журам“-ын 4. “Ажилтанд олгож байгаа бүх төрлийн /жирэмсний болон амаржсаны, хөдөлмөрийн               чадвараа              алдсаны,

ажипгүйдлийн, тэтгэвэрт гарах үеийн ажилтанд олгох гэх мэт/ тэтгэмжүүд, нөхөх олговор, хөнгөлөлтийн орлого, /унаа, түлш, байр, хоолны үнийн хөнгөлөлт/-ыг ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд оруулахгүй”

заалтуудыг хэрэгжүүлээгүй.

Эрсдэлүүд                                                                  Тесвийн захирагчийн хариу

о Холбогдох хууль, журам, зааврын                   Аудитаар илэрсэн энэхүү алдаа,

холбогдох заалтыг зөрчсөн байх;                 зөрчил дутагдлыг төсвийн захирагч

хүлээн зөвшөөрсөн болно.

о Цалин хөлсийг холбогдох хууль, заавар, журмын дагуу тооцоогүй байх;

ХЯНАСАН:

ДЭД ДАРГА АУДИТЫН ‘МЕНЕЖЕР БЭЛТГЭСЭН:

АХЛАХ АУДИТОР

2017 оны 03 дугаар сарын 07

 

Дансны

код

Балансын үзүүлэлт Эхний үлдэгдэл Эцсийн үлдэгдэл
1 ЭРГЭЛТИЙН ХӨРӨНГИЙН ДҮН 31,497,095.67 32,301,242.32
31 МӨНГӨ БА ТҮҮНТЭЙ АДИЛТГАХ ХӨРӨНГӨ 1.00 _
311 Кассанд байгаа бэлэн мөнгө 1.00 _
31110 Төгрөг 1.00 >
33 АВЛАГА 13,349,119.21 13,349,119.21
335 Бусад авлага 13.349.1 19.21 13.349.119.21
3351 Байгууллагаас авах авлага 7.888.000.21 7.888.000.21
3352 Хувь хүмүүсээс авах авлага 5.461.1 19.00 5,461.1 19.00
34 УРЬДЧИЛГАА 13,000,000.00 13,000,000.00
34600 Урьдчилж гарсан зардал 13.000,000.00 13,000,000.00
35 БАРАА МАТЕРИАЛ 5,147,975.46 5,952,123.11
354 Хангамжийн материал 5,147,975.46 5,952,123.11
35410 Бичиг хэргийн материап 633.970.00 930.470.00
35420 Аж ахуйн материал 853,100.00 861,100.00
35440 Түлш шатах тослох материал 105.46 1,349,753.11
35470 Бусад хангамжийн материал * 3,660.800.00 2,810,800.00
2 ЭРГЭЛТИЙН БУС ХӨРӨНГИЙН ДҮН 54,222,463.40 701,636,484.66
39 ҮНДСЭН ХӨРӨНГӨ 54,222,463.40 701,636,484.66
392 Биет хөрөнгө 52,761,841.28 699,025,195.90
39201 Барилга. байгууламж . 671.880,000.00
39202 Хуримтлагдсан элэгдэл . (8,398,500.00)
39203 Авто тээврийн хэрэгсэл 20.000,000.00 20.000,000.00
39204 Хуримтлагдсан элэгдэл (14.777.777.93) (16,777,777.97)
39205 Машин, тоног төхөөрөмж 44,843,450.00 44.843,450.00
39206 Хуримтлагдсан элэгдэл (19,795,637.27) (30,186,235.17)
39207 Тавилга, аж ахуйн эд хогшил 31.726.100.00 31,726,100.00
39208 Хуримтлагдсан элэгдэл (13.306.813.57) (16.778,293.45)
39214 Бусад үндсэн хөрөнгө 7.353.588.00 7,353,588.00
39215 Хуримтлагдсан элэгдэл (3.281.067.95) (4.637,135.51)
393 Биет бус хөрөнгө 1.460.622.12 2.611,288.76
39301 Програм хангамж 5.400,000.00 7,700,000.00
39302 Хасагдуулга (3,939,377.88) (5,088,71 1.24)
3 НИЙТ ХӨРӨНГИЙН ДҮН 85,719,559.07 733,937,726.98
4 НИЙТ ӨР ТӨЛБӨРИЙН ДҮН 86,001.00 86,000.00
41 БОГИНО ХУГАЦААТ ӨР ТӨЛБӨР 86,001.00 86,000.00
413 Өглөг 86,001.00 86,000.00
4136 Бусад өглөг 86,001.00 86,000.00
41361 Байгууллагад төлөх өглөг 86.001.00 86,000.00
5 ЦЭВЭР ХӨРӨНГӨ/ӨМЧИЙН ДҮН 85,633,558.07 733,851,726.98
51 Засгийн газрын хувь оролцоо 85,633,558.07 733,851,726.98
512 Хуримтлагдсан үр дүн 85.633,558.07 733,851,726.98
51210 Өмнөх үеийн үр дүн 85.633.558.07 85.633,558.07
51220 Тайлант үеийн үр дүн _ 648,218,168.91
6 ӨРТӨЛБӨР, ЦЭВЭРХӨРӨНГӨ/ӨМЧИПН ДҮН 85,719,559.07 733,937,726.98
АУДИТ ХИЙГДСЭН САНХҮҮГИЙН БАЙДЛЫН ТАЙЛАН
/төгрөгөөр/

 

 

 

 

АУДИТ ХИЙГДСЭН САНХҮҮГИЙН ҮР ДҮНГИЙН ТАЙЛАН

_________________________________________________________________________________  /тегрөгөөр/

Дансны

код

Балансын үзүүлэлт Өмнөх он Тайлант он
1 ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ОРЛОГЫН ДҮН (1) 411,280,985.83 975,079,633.20
12 ТАТВАРЫН БУС ОРЛОГО 76,429,590.63 674,380,000.00
120 Нийтлэг татварын бус орлого 76.429.590.63 200.000.00
120004 Төсөвт байгууллагын өөрийн орлого 50.166.471.42 200,000.00
1200042 Туслах үйл ажиллагааны орлогоос санхүүжих 850,000.00 200,000.00
1200045 Үнэ төлбөргүй хүлээн авсан орлого 49,316,471.42
120007 Навигацийн орлого 26.263.1 19.21 .
122 Тусламжийн орлого 674,180,000.00
122001 Хандив тусламж /дотоод/ 674,180,000.00
13 ТУСЛАМЖ, САНХҮҮЖМЛТИЙН ОРЛОГО 334,851,395.20 300,699,633.20
1310 Улсын төвлөрсөн төсвөөс 334.705.650.00 286,220,819.20
131001 Урсгал үйл ажиллагааны санхүүжилт 334,705.650.00 286.220,819.20
1311 Нэмэлт санхүүжилтийн орлого 145.745.20 14,478,814.00
131103 ЗГНХ, ЗДНХөрөнгө түүнтэй адилтгах хөрөнгөнөөс 145,745.20 14,478,814.00
2 ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗАРДЛЫН ДҮН (11) 341,704,687.00 326,861,464.29
21 УРСГАЛ ЗАРДАЛ 230,957,445.52 314,675,358.47
210 БАРАА, АЖИЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАРДАЛ 230,957,445.52 314,675,358.47
2101 Цалин. хөлс болон нэмэгдэл урамшил 150.006.730.89 163,610,381.96
210101 Цалин * 102,1 18.055.00 127,741,880.96
210102 Нэмэгдэл цалин 37,385,875.89 24,240,500.00
210103 Унаа хоолны хөнгөлөлт 10.502,800.00 11,628,001.00
2102 Ажил олгогчоос нийгмийн даатгалд төлөх шимтгэл 16,617,040.00 18,687,093.71
210201 Тэтгэврийн даатгалын шимтгэл 12.196,834.57 11.948,009.20
210202 Тэтгэмжийн даатгалын шимтгэл 1.216,333.91 1,364,029.00
210203 ҮОМШ өвчний даатгалын шимтгэл 1.520.209.44 1,681,999.51
210204 Ажилгүйдлийн даатгалын шимтгэл 289.962.08 336,403.00
210205 Эрүүл мэндийн даатгалын хураамж 1.393.700.00 3,356,653.00
2103 Байр ашиглалттай холбоотой тогтмол чардал 12,896,657.72 10,977,765.04
210301 Гэрэл цахилгааны зардал 7,136.629.00 _
210302 Түлш, халаалтын зардал 4.839,547.72 .
210303 Цэвэр, бохир усны зардал 872,481.00 _
210304 Байрны түрээс 48.000.00 10,977,765.04
2104 Хангамж, бараа материалын зардал 16,242.502.40 15,268,039.02
210401 Бичиг хэргийн материал 7.092.360.18 4.560.099.00
210402 Тээвэр, шатахууны зардал 7.174.883.09 6,698,052.35
210403 Шуудан холбоо интернетийн төлбөр 727.429.13 1,527,587.67
210404 Ном, хэвлэлийн зардал 420,200.00 120,000.00
210406 Бага үнэ түргэн элэгдэл зүйлс 827.630.00 2,362,300.00
2106 Эд хогшил, урсгал засварын зардал 306.000.00 18.409,200.00
210603 Хөдөлмөр хамгааллын хэрэгсэл 1,909.200.00
210604 Урсгал засвар 306.000.00 16,500,000.00
2108 Бусдаар гүйцэтгүүлсэн ажил. үйлчилгээний төлбөр хураамж 12,136.039.80 60,956,900.00
210801 Бусдаар гүйцэтгүүлсэн бусад нийтлэг ажил үйлчилгээний төлбөр хураамж 12,136.039.80 60,956,900.00
2109 Бараа үйлчилгээний бусад зардал 22,752,474.71 26,765,978.74
210901 Бараа үйлчилгээний бусад зардал 231.870.00 .
210902 Хичээл сургалт, үйлдвэрлэлийн дадлагын зардал 4.367.000.00 _
210903 Үндсэн хөрөнгийн элэгдэл. хорогдол 18.153,604.71 26,765,978.74
213 УРСГАЛ ШИЛЖҮҮЛЭГ 110,747,241.48 12,186,105.82
2132 Бусад урсгал шилжүүлэг 7,939.163.15 5,280,769.00
213209 Нэг удаагийн тэтгэмж шагнал урамшуулал 7,939.163.15 5,280,769.00
2133 Улсын төсвөөс олгосон санхүүжилт, шилжүүлэг 102,808,078.33 6,905,336.82
213303 Төвлөрүүлэх шилжүүлэг 102.808.078.33 6,905,336.82
3 ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮР ДҮН (111 = 1-11) 69,576,298.83 648,218,168.91
7 НИЙТ ҮР ДҮН (Ү11=Ш+Ү1) 69,576,298.83 648,218,168.91

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

АУДИТ ХИЙГДСЭН МӨНГӨН ГҮЙЛГЭЭНИЙ ТАЙЛАН

____________________________________________________________  /төгрөгөөр/

Дансны

код

Балансын үзүүлэлт Өмнөх он Тайлант он
I ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МӨНГӨН ОРЛОГЫН Д\ Н (1) 335,701,395.20 300,899,633.20
12 ТАТВАРЫН БУС ОРЛОГО 850,000.00 200,000.00
120 Нийтлэг татварын бус орлого 850.000.00 200.000.00
120004 Төсөвт байгууллагын өөрийн орлого 850,000.00 200,000.00
1200042 Туслах үйл ажиллагааны орлогоос санхүүжих 850,000.00 200,000.00
13 ТУСЛАМЖ, САНХҮҮЖИЛТИЙН ОРЛОГО 334,851,395.20 300,699,633.20
1310 Улсын төвлөрсөн төсвөөс 334.705.650.00 286,220.819.20
131001 Урсгал үйл ажиллагааны санхүүжмлт 334.705.650.00 286,220,819.20
1311 Нэмэлт санхүүжилтийн орлого 145,745.20 14,478,814.00
131103 ЗГНХ, ЗДНХөрөнгө түүнтэй адилтгах ангилагдаагүй нөөц хөрөнгөнөөс 145.745.20 14,478,814.00
11 НИЙТ ЗАРЛАГА ба ЦЭВЭР ТЭЭЛИЙН ДҮН (II) 324,911,394.20 300,899,634.20
21 УРСГАЛ ЗАРДАЛ 324,911,394.20 300,899,634.20
210 БАВАА АЖИЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАРДАЛ 214,164,152.54 288,713,528.38
2101 Цалин, хөлс болон нэмэгдэл урамшил 150.006.730.89 163,610,381.96
210101 Үндсэн цалин 102,118.055.00 106,648,525.42
210102 Нэмэгдэл „ 37,385,875.89 49,461,056.54
210103 Унаа хоолны хөнгөлөлт 10.502,800.00 7,500,800.00
2102 Ажил олгочоос нийгтийн даатгалд төлөх шимтгэл 16.617.040.00 18,687,093.71
210201 Тэтгэврийн даатгалын шимтгэл 15.223,340.00 12,042,063.71
210202 Тэтгэмжийн даатгалын шимтгэл 1,364,029.00
210203 ҮОМШ өвчний даатгалын шимтгэл 1,681,998.00
210204 Ажилгүйдлийн даатгалын шимтгэл 336,403.00
210205 Эрүүл мэндийн даатгалын хураамж 1,393.700.00 3,262,600.00
2103 Байр ашиглалтай холбоотой тогтмол зардал 12,848,657.72 10.977,765.04
210301 Гэрэл цахилгааны зардал 7,136,629.00 _
210302 Түлш, халаалтын зардал 4.839.547.72
210303 Цэвэр, бохир усны зардал 872,481.00 _
210304 Байрны түрээс 10,977,765.04
2104 Хангамж, бараа материалын зардал 16.886.215.13 15.162,137.67
210401 Бичиг хэрэг 4.099,630.00 4,005,050.00
210402 Тээвэр, шатахуун 7.442,356.00 8,000,000.00
210403 Шуудан, холбоо, интернэтийн төлбөр 727,429.13 1.540,787.67
210404 Ном, хэвлэл 3,121,500.00 120,000.00
210406 Бага үнэтэй, түргэн элэгдэх, ахуйн эд зүйлс 1.495.300.00 1,496,300.00
2106 Эд хогшил, урсгал засварын зардал 429,200.00 18,282,400.00
210601 Багаж техник хэрэгсэл 123.200.00
210603 Хөдөлмөр хамгааплийн хэрэгсэл . 1.782,400.00
210604 Урсгал засвар 306.000.00 16,500.000.00
2108 Бусдаар гүйцэтгүүлсэн ажил. үйлчилгээний төлбөр. хураамж 12.777.439.80 61,993.750.00
210801 Бусдаар гүйцэтгүүлсэн бусад нийтлэг ажил. үйлчилгээний төлбөр хураамж 12,235,439.80 61,993,750.00
210806 Мэдээлэл, технологийн үйлчилгээ 542.000.00
2109 Бараа үйлчилгээний бусад зардал 4,598,869.00
210901 Бараа үйлчилгээний бусад зардал 231,869.00
210902 Хичээл үйлдвэрлэлийн дадлаг хийх 4.367.000.00 _
213 УРСГАЛ ШИЛЖҮҮЛЭГ 110,747,241.66 12,186,105.82
2132 Бусад урсгал шилжүүлэг 7,939.163.33 5.280,769.00
213209 Нэг удаагийн тэтгэмж шагнал урамшуулал 7,939,163.33 5,280,769.00

 

 

 

 

2133 Улсын төсвөөс олгосон санхүүжилт. шилжүүлэг 102,808.078.33 6.905.336.82
213303 Төвлөрүүлэх шилжүүлэг 102,808.078.33 6,905,336.82
111 ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЦЭВЭР МӨНГӨН ГҮЙЛГЭЭ (Н1М1ИН) 10,790,001.00 (1.00)
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ҮЙЛ АЖНЛЛАГААНЫ МӨНГӨН ГҮЙЛГЭЭ
V ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН МӨНГӨН 1АРДЛЫН ДҮН (V) 10,790,000.00 .
22 ХӨРӨНГИЙН ЗАРДАЛ 10.790.000.00
2200 Дотоод эх үүсвэрээр 10.790.000.00
225102 Биет ба биет бус хөрөнгө худалдан авсан зардал /ТӨҮГ/ 10.790.000.00
VI ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН НЭВЭР МӨНГӨН ГҮЙЛГЭЭ (У1)=(1 У)-(У) (10,790,000.00)
САНХҮҮГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МӨНГӨН ГҮЙЛГЭЭ
VIII НИЙТ ЦЭВЭР МӨНГӨН ГҮЙЛГЭЭ 1.00 (1-00)
IX Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгийн эхний үлдэгдэл 1.00
X Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгийн эцсийн үлдэгдэл

 

АУДИТ ХИЙГДСЭН ЦЭВЭР ХӨРӨНГӨ ӨМЧИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ТАЙЛАН
АУДИТ ХИЙГДСЭН ТӨСВИЙН ГҮЙЦЭТГЭЛИЙН ТАЙЛАН