Тайландын вант улсын Амата үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага судаллаа.

Тайландын Вант Улсын Амата аж үйлдвэрийн бүсэд дэлхийн 29 орны 500 гаруй томоохон компаниуд үйл ажиллагаагаа явуулж, 1100 үйлдвэрт 230,000 гаруй хүн ажиллаж байна.  Нийт борлуулалт нь Тайландын эдийн засгийн аравны нэг буюу 40 тэрбум америк долларт хүрсэн, ус хог хаягдлаа дахин боловсруулан ашигладгаараа  дэлхий нийтийн анхаарал татсан аж үйлдвэрийн паркийн нэг юм. Тус аж үйлдвэрийн паркийн үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалт, менежмент, дэвшилтэд техник технологитой танилцан судалснаар  Налайхын үйлдвэрлэл технологийн паркийн бүтээн байгуулалт, үйл ажиллагаа, менежментэд сайн туршлагыг нь нэвтрүүлэх боломжтой гэж үзэж байна.

Амата хотын үйлдвэрлэлийн бүсийн талаарх товч мэдээллийг дурьдвал:

  • 1985 оноос эхлэн иргэдийн газрыг худалдан авч нэгтгэх замаар паркийн үндсэн суурийг бэлдэж 1988 онд 200 га талбайтайгаар үйл ажиллагаагаа эхэлсэн.
  • Аманта ухаалаг хот нь 100км2 газар нутагтай аманта парк нь 43,3км2 талбайд үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж 200 000 хүн ажиллаж амьдардаг.
  • Тайландын нийслэл Банкок хотоос 56 км зайтай.
  • Далайн боомтоос 27 км зайтай.
  • Жилд 52,0 тэрбум долларын борлуулалтын орлоготой ажиллаж байна.
  • Үйлдвэрлэл технологийн паркийн дэд бүтцэд шаардлагатай хөрөнгө оруулалтыг БНХАУ, Тайван зэрэг орны зээлээр шийдвэрлэсэн.
  • Дэд бүтэц бүхий нэг га газрыг 62-70 сая бат буюу 5,5-6,3 тэрбум орчим төгрөгөөр худалдаалдаг.
  • Олсон орлогоороо паркийн талбайг тэлэх бодлого хэрэгжүүлж байгаа ба 2030 он гэхэд 500 км кв талбайг үйлдвэржүүлж 1,0 сая ажлын байртай борлуулалтын орлогыг 80,0 тэрбум долларт хүргэх төлөвлөсөн байна.

 

Дэд бүтэц

  • Цахилгаан станц 734 МВ 5 блок
  • Цахилгаан хувиарлах дэд станц 300 МВ-ын 3 блок
  • Цэвэрлэх байгууламж 70500 мкб 5 блок
  • Цэвэр усны нөөц сан 34.7 сая мкб
  • Газ хадгалах түгээх станц 59.000 тн/ цаг 2 блок
  • Дата центр
  • Өндөр хурдны шилэн кабель
  • Дундын оффисс 5.000мкв

 

Нийгмийн дэд бүтэц

  • Лабортори 1-12 ангийн сургалттай сургууль
  • 1-6 дугаар ангийн бага сургууль
  • Гольфын талбай
  • 130 ортой эмнэлэг
  • 8 банкны салбар
  • 38,000 мкв худалдаа үйлчилгээний төв

 

Энэхүү үйлдвэрлэлийн бүсийн одоогоос 30 жилийн өмнө хувийн газруудыг худалдан авч зүүн өмнөд азийн улсуудаас тэр дундаа Бүгд найрамдах Хятад ард улс болон Япон Хонгконг гэсэн орнуудаас хөрөнгө оруулалт босгон үйлдвэрлэлийн бүсийг бий болгосон. Одоогийн энэхүү парк нь хууль эрх зүйн хувьд газрыг гадны хуулийн этгээдэд зарж улмаар хөрөнгө оруулах боломжийг нээж өгдөг. Паркийн үндсэн бодлого нь

  • Байгальд ээлтэй байх
  • Хог хаягдалгүй байх
  • Бүтээгдэхүүн чанартай байх гэсэн үндсэн шаардлагыг тавьж үйлдвэрлэлийг байршуулдаг байна.

 

Мөн хотын зүгээс үйлдвэрлэлээс гаргаж буй бүтээгдэхүүнийг борлуулахад сурталчилгааг өөрсдөө хийдэг зэрэг нь гадны хөрөнгө оруулалт орж ирэхэд ихээхэн дэмжлэг үзүүлдэг байна. Энэхүү үйлдвэрлэлийн бүсийн хамгийн чухал зүйл бол дэд бүтцийн маш таатай бүсэд байрладагаараа онцлог юм.