Паркийн албан хаагчид Налайх дүүргийн нутаг дэвсгэрт CoVid 19 вирусээс урьдчилан сэргийлэх эргүүлийн ажлыг хийж байна

НЗД-ын 2020 оны “Уриалга гаргах, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай” А/168 дугаар захирамж, Нийслэлийн онцгой комиссын 2020 оны 04 дүгээр хурлын шийдвэр, 2020 оны 02 сарын 18-ны өдрийн 03/846 Үүрэг чиглэл өгөх тухай албан бичгийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд “Налайхын барилгын материалын үйлдвэрлэл технологийн парк” ОНӨТҮГазрын ажилтан, албан хаагчид Налайх дүүргийн нутаг дэвсгэрт эргүүл хийж байгаа албан хаагчдын үйл ажиллагаанд хяналт тавьж, иргэдэд вирусээс урьдчилан сэргийлэх зөвлөмж тарааж, зөрчлийг таслан зогсоох шаардлагыг тавьж ажиллаж байна.