Налайх дүүрэг 3-р хороо
Улаанбаатар хот

Үйл ажиллагааны чиглэл

Тус газрын үйл ажиллагаа нь шинэ дэвшилтэт техник технологи бүхий барилгын материалын үйлдвэрүүдийн цогцолборыг шинээр байгуулах,  тэдгээрийн бизнесийн үйл ажиллагаа явуулах таатай орчин бүрдүүлэхэд чиглэнэ. Энэ нь дараах чиглэлүүдээр тодорхойлогдож байна. Үүнд:

  • ҮТП-ийн үйлдвэрүүдийг хөгжүүлэхэд чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг зохион байгуулах, хөрөнгийн эх үүсвэрийг бий болгох
  • Паркийг нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллах
  • Паркийн бүтээн байгуулалтын ажлыг зохион байгуулах
  • Дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдын оролцоог нэмэгдүүлж, хамтран ажиллах
  • Хүний эрүүл мэнд, байгаль орчинд халгүй дэвшилтэд технологийг нэвтрүүлэн импортыг орлох үйлдвэрлэлийг хөгжүүлэх явцад төрийн нэрийн өмнөөс хяналт тавих
  • ҮТП-ийг олон нийтэд танилцуулах, тэдэнтэй хамтран ажиллах