ДУЛААНЫ ИНЖЕНЕР” АЖЛЫН БАЙРНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАНД УРЬЖ БАЙНА

АЖЛЫН БАЙР:        Дулааны инженер

 

АЖЛЫН БАЙРНЫ ЗОРИЛГО:

Дулааны шугам сүлжээ, халаалтын хэвийн горимыг хангуулж ажиллах, бүтээн байгуулалтын тооцоо судалгаа, үйл ажиллагааны технологи судлах цэвэр бохир ус, ариутгах татуургын ашиглалт, засвар үйлчилгээг удирдлагаар хангаж, гүйцэтгэлд хяналт тавих, бүтээн байгуулалтын ажилд шаардлагатай зургийн даалгавар, техникийн нөхцөлүүдийг боловсруулах

 

ЕРӨНХИЙ ШААРДЛАГА:

  • Дулааны инженер мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Дулааны шугам сүлжээний тооцоо, схем, зураг гаргах чадвартай байх
  • Халаалт, агаар салхивч, ариутгах татуурга, дулаан хангамжийн технологийн зурагтай ажиллах, угсралт хийх туршлагатай
  • Төсөл дээр ажиллах чадвартай байх
  • 3-аас дээш жил ажилласан туршлагатай байх

 

ТУСГАЙ ШААРДЛАГА:

  • Компьютерийн хэрэглээний програмыг эзэмшсэн байх;
  • Төлөвлөгөө, тайлан гаргах, бичиг баримт боловсруулах чадвартай байх;
  • Багаар ажиллах чадвартай, ажилдаа хариуцлагатай ханддаг байх;
  • Эерэг зөв хандлагатай байх;

 

БҮРТГҮҮЛЭХ ИРГЭН ДАРААХ БИЧИГ БАРИМТЫГ БҮРДҮҮЛНЭ:

  • Төрийн албан хаагчийн анкет (Төрийн албан хаагчийн анкетыг маягт N1-ийн дагуу хар болон өнгийн үзгэн балаар бүрэн бөглөсөн байх);
  • Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эх хувийг хуулбарын хамт;
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл;

 

 МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГАА:

Сонгон шалгаруулалттай холбоотой асуудлаар 88182281 болон 75751001 /ажлын цагаар/ утсаар холбогдож мэдээлэл авна уу.

Email: park@nad.ub.gov.mn хаягаар анкет, холбогдох материалыг ирүүлнэ үү.